Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.
Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогч болж байгаа бөгөөд шувтаргын тэмцээнд нийт 110 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдөнө.
Өнгөрсөн жилийн буюу Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар зохион байгуулагдаж, тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод:
Эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд:
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.