NBA-ын Бүх оддын тоглолтын саналын дүн гарчээ. Тус саналыг Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Стифэн Көрри 2.584.623 саналыг авч бүх тоглогчдыг тэргүүлжээ. Харин түүний араас Брүүлин Нетсийн тоглогч Кэвин Дурант 2.360.435 санал авч дорнод бүсийг тэргүүлсэн бол түүий араас Милоуки Багс багийн тоглогч Яннис Антетокумпо оржээ.
Харин Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч Леброн Жеймс 2.018.725 саналаар өрнөд бүсийн хоёрт бичигдэж байна.
Бүх тоглолтын тоглолтод өрнөд болон дорнод бүсээс хамгийн их санал авсан тоглогчид нь бусад сонгогдсон тоглогчдоос сонгож авч өөрийн багаа бүртдүүлдэг билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.