Сүхбаатарын Н.Өсөхбаяр анх удаагаа түрүүлэв

Сүхбаатарын Н.Өсөхбаяр анх удаагаа түрүүлэв

"Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд АЦЦБЗалуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин СХ, Жавхлант дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд СХ, Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин СХ, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин СХ, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв. Уран барилдааны шагналыг аймгийн арслан М.Бямбадоржид гардууллаа.

Барилдааны үеэр үзэгч, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас 3 азтан тодруулсан бөгөөд эхний азтан Хөвсгөл аймгийн харьяат н.Батмөнх хэмээх залуу байсан бол хоёр дахь азтан нь өнөөдрийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн боловч багтаагүй н.Цэнд-Аюуш хэмээх залуу, 3 дахь азтанаар аймгийн заан Г.Батмөнх нар тодорч "Талх-Чихэр" компанийн нэрийн бүтээгдэхүүний дээжээс гардсан юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.