Мемфис Гриззлис баг Лейкэрсийг энэ улиралд гурав дахь удаагаа хожлоо

Мемфис Гриззлис баг Лейкэрсийг энэ улиралд гурав дахь удаагаа хожлоо

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт дөрөв дараалж хожоод байсан Лос Анжелес Лейкэрс талбайдаа Мемфис Гриззлис багтай энэ улирлын дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнөх гурван тоглолтод Лейкэрс хоёр хожигдоод, нэг хожоод байсан бол өнөөдрийн тоглолтын эхний үед хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдсөн ч хоёр болон гуравдугаар үед 24 оноог алджээ. Улмаар шийдвэрлэх үед Лейкэрс 21 оноог дараалж авсан ч хожил байгуулж чадалгүй 127-119 харьцаагаар хожигдлоо. Улмаар 21 хожил, 20 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байр луу унасан бол Гриззлис 28 хожил, 14 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-р байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Жа Морант 16 оноо, 5 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дисмонд Бэйн 23 оноо, Жаран Жексон ЖР 21 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 35 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Уэйн Эллингтон, Остон Ривэс нар 16 оноо, Рассел Уэстбрүүк 6 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн 

Орландо Межик 100 : 102 Вашингтон Уйзардс
Торонто Репторс 105 : 101 Нью Орлеан Паликанс
Хьюстон Рокетс 123 : 141 Миннесота Тембэруолвз
Оклахома-Сити Тандер 95 : 99 Денвер Наггетс
Даллас Мавирекс 113 : 99 Чикаго Буллз
Голден Стэйт Уорриорс 96 : 82 Кливленд Кавалерс
Портленд Трэйл Блэйзэрс 103 : 88 Сакраменто Кингс
Лос Анжелес Лейкерс 119 : 127 Мемфис Гриззлис
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.