Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны D хэсэгт оржээ

Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны D хэсэгт оржээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсэгт Таити, Вьетнам, Тайланд, Малайзын шигшээ багтай тоглоно.

Урьдчилсан шатны тоглолтууд 2022 оны тавдугаар сарын 31-нд эхэлнэ. Уг шатанд нийт 18 баг Баруун болон Зүүн бүсэд хуваагдаж буй.

Хоёр бүсээс шалгарсан найман баг 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан 16 багтай өрсөлдөх юм.

Хоёр бүс тус бүрийг дотор нь хоёр хэсэгт хуваасан. Хэсэг бүрээс хамгийн өндөр оноотой гурван баг урьдчилсан шатныхаа хоёрдугаар шатанд шалгарч бүсийнхээ нөгөө хэсгийн багуудтай дахин тоглоно. Ингээд бүс бүрээс хамгийн өндөр оноотой 4 баг цааш шалгарна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.