Нью-Иорк Никс талбайдаа Миннесота Тимберволвес хожигдлоо

Нью-Иорк Никс талбайдаа Миннесота Тимберволвес хожигдлоо

NBA-ын талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Минносато Тембэруолвэс багтай тоглож 112-110 харьцаагаар Тембэруолвэс ялалт байгууллаа. Улмаар 22 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байр руу дэвшсэн бол Никс 22 хожил, 23 хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Энтони Эдвардс 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 20 оноо, ДиАнжело Рассел 17 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Эван Фурнер 27 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жульс Рендл 21 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, 4 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Минносато Тембэруолвэс 112-110 Нью-Иорк Никс

Детройт Пистонс 86-102 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.