Тирез Макси замналынхаа хамгийн их оноог авч багаа хожилд хөтөллөө

Тирез Макси замналынхаа хамгийн их оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Мемфис Гриззлис багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Гриззлис бутниргэсэн бол энэ удаагийн тоглолтод 76-чууд Эмбийдгүй тоглож, нэмэлт цагт 119-122 харьцаагаар хожлоо. Улмаар 31 хожил, 19 хожигдолтойгоор дорнод бүсийн 3-рт бичигдэж байгаа бол Гриззлис 35 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн 3рт бичигдэж байна.

Тус тоглолтод Тирез Макси өөрийн замналын хамгийн их оноо буюу 33 оноог авсан бол Тобиас Харрис 31 оноо, Андрэй Драумонд 16 оноо, 23 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Жа Морант 37 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Десмонд Бэн 34 оноог авчээ.

Бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 122 : 119 Мемфис Гриззлис /нэмэлт цагт/
Кливленд Кавалерс 93 : 90 Нью Орлеан Паликанс
Индиана Пэйсэрс 122 : 116 Лос Анжелес Клипперс
Нью-Йорк Никс 116 : 96 Сакраменто Кингс
Бостон Селтикс 122 : 92 Майами Хит
Атланта Хаукс 100 : 106 Торонто Репторс
Хьюстон Рокетс 108 : 122 Голден Стэйт Уорриорс
Оклахома-Сити Тандер 98 : 81 Портленд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.