Леброн гэмтлээс эргэн ирж, нэмэлт цагт Никсийг буулгаж авлаа

Леброн гэмтлээс эргэн ирж, нэмэлт цагт Никсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглож 115-122 харьцаагаар Лейкэрс нэмэлт цагт хожлоо. Улмаар 26 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байгаа бол Никс 24 хожил, 29 хожигдолтой болж дорнод бүсийн 12-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс таван тоглолт өнжсөний эцэст өнөөдөр талбайдаа гарч 29 оноо, 13 самбар, 10 дамжуулалтаар гурван аравт хийсэн бол Малик Монк 29 оноо, Энтони Дэвис 28 оноо, 17 самбар, 4 хаалтыг гүйцэтгэсэн бол Рассэл Уэстбрүүк 5 оноо, 4 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол дасгалжуулагч нэмэлт цагт түүнийг талбайд гаргаагүй байна. Жульс Рендл 32 оноо, 16 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол РЖ Баррет 36 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орландо Межик 115 : 135 Мемфис Гриззлис
Вашингтон Уйзардс 80 : 95 Финикс Санс
Шарлотт Хорнетс 86 : 104 Майами Хит
Лос Анжелес Лейкерс 122 : 115 Нью-Йорк Никс
Портленд Трэйл Блэйзэрс 108 : 137 Милуоки Багс
Сакраменто Кингс 113 : 103 Оклахома-Сити Тандер
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.