Өнөөдөр О.Цэцэнцэнгэл тэргүүтэй манай 5 жүдоч хүч үзнэ

Өнөөдөр О.Цэцэнцэнгэл тэргүүтэй манай 5 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Өчигдөр /2021.02.05/ манайхаас Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр /2021.02.05/ манайхаас таван бөх зодоглоно.

  • 81кг-ийн жинд барилдах ОУХМ Г.Болор-Очир ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилигийн толгойлж буй "A" хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогтоо Италийн бөх Лоренцо Пародитой барилдана. 81кг-ийн жинд ДАШТ-ий иж бүрдэл медальт Францын алдарт Лойк Пиетри, Дэлхийн аварга Израйлын Саги Муки, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Сотаро Фуживара, ДАШТ-ий хүрэл медальт Гүрж гаралтай Туркийн Ведат Албэйярак, Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоев нарын шилдэгүүд хүч үзнэ.

  • 100кг-ийн жинд ОУХМ Б.Гончигсүрэн барилдах бөгөөд эхний тойрогтоо Алжирын бөхтэй барилдах бөгөөд өрсөлдөгчөө ялвал 2-р тойрогт түүнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Белгийн Тома Никифоров хүлээж байна. 100кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт Майкл Коррел, Европ тивийн аварга Петер Палтчик, Александр Иддир, Зелим Коцоеив, Рафаел Бузакарини, Симеон Катарина нарын тамирчид хүч үзнэ.

  • Оны өмнө Абугийн их дуулгад +100 кг жинд түрүүлсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл "B" хэсгийг тэргүүлэн барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны бөхтэй барилдана.

  • 70кг-ийн жинд ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогтоо АНУ-ын бөхтэй барилдана. Өрсөлдөгчөө ялвал түүнийг хэсгийн тэргүүн бөх Ёоко Оно хүлээж байна.

  • +78кг-ийн жинд ОУХМ А.Адъяасүрэн тэмцээний "B" хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо эзэн орны бөхтэй барилдана. Түүний жинд 14 жүдоч хүч үзнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.