Селтикс талбайдаа Наггетсыг буулгаж авлаа

Селтикс талбайдаа Наггетсыг буулгаж авлаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Бостон Селтикс талбайдаа Денвер Наггетс багтай тоглож 102-108 харьцаагаар хожлоо. Улмаар 32 хожил, 25 хожигдолтой болж дорнод бүсийн 7-рт бичигдэж байгаа бол Наггетс 30 хожил, 25 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт бичигдэж байна.

Тус тоглолт Жейсон Тэйтум 24 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Маркус Смарт 22 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, 5 таслалт, 5 хаалт, солилцооны цонхоор авсан Деррик Уайт өнөөдөр Селтиксийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийж 15 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 23 оноо, 16 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 113 : 120 Кливленд Кавалерс
Детройт Пистонс 119 : 141 Шарлотт Хорнетс
Филадельфи 76 100 : 87 Оклахома-Сити Тандер
Бостон Селтикс 108 : 102 Денвер Наггетс
Атланта Хаукс 121 : 136 Сан-Антонио Спөрс
Чикаго Буллз 134 : 122 Миннесота Тембэруолвз
Юта Жазз 114 : 99 Орландо Межик
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.