Брүүклин Нетс баг 11 тоглолт дарааласан ялагдлаа зогсоолоо

Брүүклин Нетс баг 11 тоглолт дарааласан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. 11 тоглолт дараалан хожигдол хүлээгээд байсан Брүүклин Нетс талбайдаа Сакермэнто Кингс багтай тоглож 85-109 харьцаагаар хожлоо. Улмаар 30 дахь хожлоо байгуулж дорнод бүсийн 8-рт эрэмбэлэгдэж байгаа бол Кингс 22 хожил, 37 хожигдолтой болж өрнөд бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод солилцоогоор ирсэн Сэт Көрри болон Андрэ Друммонд нар Нетсийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийсэн бөгөөд Сэт Көрри багаа тэргүүлж 23 оноог авсан бол Друммонд 11 оноо, 9 самбар, Брус Броун 19 оноо, сэлгээнээс Ламаркус Олдридж 19 оноог авчээ. Эсрэг багаас ДиАарон Фокс 26 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 103 : 94 Детройт Пистонс

Нью-Йорк Никс 123 : 127 Оклахома-Сити Тандер
Брүүклин Нетс 109 : 85 Сакраменто Кингс
Чикаго Буллз 120 : 109 Сан-Антонио Спөрс
Милуоки Багс 107 : 122 Портленд Трэйл Блэйзэрс
Нью Орлеан Паликанс 120 : 90 Торонто Репторс
Денвер Наггетс 121 : 111 Орландо Межик
Юта Жазз 135 : 101 Хьюстон Рокетс
Лос Анжелес Клипперс 119 : 104 Голден Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.