Леброн Жэймс замналынхаа 10,000 дахь оновчтой дамжуулалтыг үзүүлж, NBA-ийн түүхэн дэх цорын ганц тоглогч боллоо

Леброн Жэймс замналынхаа 10,000 дахь оновчтой дамжуулалтыг үзүүлж, NBA-ийн түүхэн дэх цорын ганц тоглогч боллоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багийг хүлээн ав тоглож 140-111 харьцаагаар бутниргэлээ. Улмаар улирлын 54 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байгаа бөгөөд Лейкэрс харин 29 хожил, 38 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичингдэж байна.

Тус тоглолт Крис Пол гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Дэвин Бүүкэр 30 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиЭндрью Эйтон 23 оноо, 16 самбар, майкл Бриджс 18 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 31 оноо, 7 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр өнөөдөр 6 дамжуулалтыг өгснөөр 36000 дээш оноо, 10000 дээш самбар, 10000 дээш дамжуулалтыг гүйцэтгэсэн NBA-ын түүхэнд дэх цор ганц тоглогч боллоо.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 110 : 107 Нью-Йорк Никс
Детройт Пистонс 102 : 106 Лос Анжелес Клипперс
Бостон Селтикс 92 : 95 Даллас Мавирекс
Орландо Межиъ 114 : 116 Филадельфи 76
Оклахома-Сити Тандер 118 : 125 Мемфис Гриззлис
Атланта Хаукс 131 : 128 Индиана Пэйсэрс
Нью Орлеан Паликанс 130 : 105 Хьюстон Рокетс
Финикс Санс 140 : 111 Лос Анжелес Лейкерс
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.