Ширээний теннисний Дээд лигийн аваргууд тодорлоо

Ширээний теннисний Дээд лигийн аваргууд тодорлоо

Монголын ширээний теннисний холбооны дээд лигийн 14 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд "УБ Синема" багийн Ө.Балжинням түрүүлсэн бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд "Мираж" багийн М.Тэмүүлэн түрүүлжээ.

Эрэгтэй төрөл:

  1.  Ө.Балжинням "УБ Синема"
  2. Б.Батхишиг "Хаан даатгал"
  3. Б.Должинзуу "Ариг банк-Итгэлт Санхүүгийн групп"

Эмэгтэй төрөл:

  1. М.Тэмүүлэн "Мираж"
  2. Б.Билэгт "Өсөх зоос"
  3. Г.Сэр-Од "Ариг банк-Итгэлт Санхүүгийн групп"

Багийн дүнгээр тэргүүн байрыг Т.Болд дасгалжуулагчтай "Ариг Банк-Итгэлт санхүүгийн групп" эзэлсэн бол Л.Баярмагнай дасгалжуулагчтай "Мираж" баг дэд байрыг эзэллээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.