Ёокич, Эмбийдийн тулаанд Ёокич хожил байгууллаа

Ёокич, Эмбийдийн тулаанд Ёокич хожил байгууллаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Улирлын MVP ийн төлөө хүчтэй өрсөлдөж байгаа хоёр тоглогч болох Жоэл Эмбийд болон Никола Ёокичийн багуудын тоглолт боллоо. Филадельфи 76 талбайдаа эхний үед 15 онооны тэргүүлэлтэй дуусгасан ч хоёрдугаар үед тав болж ойртсан юм. Гэвч гуравдугаар үед тэргүүллээ долоо болгож холдуулж чадсан ч шийдвэрлэх үед тэргүүллээ алдаж 104-100 харьцаагаар Сиксерс ялагдал хүлээлээ. Улмаар 41 хожил, 26 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Наггетс 41 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Никола Ёокич 22 оноо, 13 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Вил Бартон 20 оноо, сэлгээнээс Бонус Хэйланд 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жеймс Харден 24 оноо, 9 самбар, 11 дамжуулалт, Террэнс Макси 19 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.