Спенсер Динвиди гайхалтай шидэлтээр Брүүклин Нетсийг талбайд нь буулгаж авлаа

Спенсер Динвиди гайхалтай шидэлтээр Брүүклин Нетсийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Брүүклин Нетс болон Даллас Мавирекс багуудын хооронд өрнөлөө. Тус тоглолтод Нетсийн талбайд болсон бөгөөд Кайри Ирвинг оролцоогүй юм. Тоглолын эхний хагас гурван онооны илүүгээр Нетс тэргүүлсэн бол гуравдугаар үед талбайн эзэр гайхалтай байж онооны зөрүүг 12 болгож холдуулсан юм. Гэвч шийдвэрлэх үед зочид гайхалтай эргэн ирэлтийг хийсэн бөгөөд тоглолтын төгсгөлд Дурант холын зайнаас оруулж нэг онооны тэргүүлийг багтаа авирсан ч цаг дуусах мөчтэй зэрэгцэж Спенсер Динвиди холын зайнаас оруулснаар 111-113 харьцаагаар Мавирекс хожлоо.

Улмаар 43 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн тавд бичигдэж байгаа бол Нетс 36 хожил, 34 хожигдолтойгоор дорнод бүсийн наймд бичигдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 37 оноо, 9 смамбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол өнөөдрийн баатар Спенсер Динвиди 22 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 23 онош, 6 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Горан Драгич 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Кливленд Кавалерс    114 : 118    Филадельфи 76
  • Вашингтон Уйзардс    109 : 127    Денвер Наггетс
  • Шарлотт Хорнетс    116 : 106    Атланта Хакус
  • Брүүклин Нетс    111 : 113    Даллас Мавирекс
  • Нью-Йорк Никс    128 : 98    Портленд Трэйл Блэйзэрс
  • Миннесота Тембэруолвз    124 : 104     Лос Анжелес Лейкерс
  • Хьюстон Рокетс    112 : 129    Финикс Санс
  • Сан-Антонио Спөрс    122 : 120    Оклахома-Сити Тандер
  • Юта     Жазз 125 : 110    Чикаго Буллз
  • Голден Стэйт Уорриорс    88 : 110    Бостон Селтикс
  • Сакраменто Кингс    126 : 135    Милуоки Багс
  • Лос Анжелес Клипперс    100 : 103    Торонто Репторс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.