Лаосын шигшээ багтай манай улсын шигшээ нөхөрсөг тоглолт болно

Лаосын шигшээ багтай манай улсын шигшээ нөхөрсөг тоглолт болно

Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч, долоон албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан.

Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны хоёр нөхөрсөг тоглолтыг хийх юм. Өнөөдөр Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-нд Бангладеш Улсад ээлжит тоглолтоо хийх юм.

Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм. Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Дашрамд дуулгахад Лаосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман мэргэжилтэн Майкл Вайсс ажиллаж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.