Филадельфи 76 баг талбайдаа хожиж цувралыг 2-0 болголоо

Филадельфи 76 баг талбайдаа хожиж цувралыг 2-0 болголоо

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Филадельфи 76 талбайдаа Торонто Репторс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний үед Репторс нэг онооны тэргүүлэлтэй дуусгасан ч хоёр болон гуравдугаар үед тааруухан байснаар онооны зөрүү 24 болж холдсон юм. Улмаар шийдвэрлэх үед оноог ойртуулж чадалгүй 97-112 харьцаагаар Сиксерс хожиж цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байна. Хоёр багийн гурав дахь тоглолт Репторсын талбайд болох бөгөөд энэ сарын 21-ний өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 31 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тиреси Макси 23 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, Тобиас Харрис 20 оноо, 10 самбар, 3 хаалт, Жеймс Харден 14 оноо, 6 самбар, 6 дамжуулалтара тусалжээ. Харин эсрэг багаас ӨүЖи Ануноби 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Фред Ванвлийт, Паскал Сиакам нар 20 оноог авчээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Торонто Репторс 97-112 Филадельфи 76 /0-2 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 104-110 Даллас Мавирекс /1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Денвер Наггетс 106-126 Голдэн Стэйт Уорриорс /0-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.