Денвер Наггетс талбайдаа хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

Денвер Наггетс талбайдаа хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Денвер Наггетс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тоглолтын эхлэлийг Наггетс сайн эхлүүлсэн бөгөөд эхний хагас дуусахад 11 оноогоор тэргүүлж байсан бол гурав дугаар үед онооны зөрүү ес болж ойртжээ. Улмаар шийдвэрлэх үед оноог ойртуулах байж чадсанаар 121-126 харьцаагаар ялалт байгуулжээ. Цуврал 3-1 болж ойртсон бөгөөд тав дахь тоглолт Уорриорсын талбайд энэ сарын 28-ны өглөө болно.

Тус тоглолтод Никола Ёокич 37 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Монте Моррис 24, Аарон Гордон 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Клэй Томпсон 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Эндрью Виггинс 20, сэлгээнээс Стифэн Көрри 33 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 119-95 Чикаго Буллз /3-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/
  • Голдэн Стэйт Уорриорс 121-126 Денвер Наггетс /3-1 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/
  • Миами Хит 110-86 Атланта Хаукс /3-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Финикс Санс 103-118 Нью-Орлэйн Паликанс /2-2 харьцаагаар тэнцлээ/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.