Милоуки Багс хожиж, цувралыг 3-1 болгож холдууллаа

Милоуки Багс хожиж, цувралыг 3-1 болгож холдууллаа

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Чикаго Буллз талбайдаа Милоуки Багс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Багс тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 15 онооны илүүтэйгээр дуусгасан бол гурав болон дөрөвдүгээр үед онооны зөрүүг холдуулж 119-95 харьцаагаар дуусгажээ.

Улмаар цуврал 3-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа бол тав дахь тоглолт Багсийн талбайд энэ сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 32 оноо, 17 самбар, 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жүри Холидэй 26 оноо, сэлгээнээс Грэйсон Аллен 27 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Роберт Уйллиамс 20 оноо, 10 самбар, Димар Дерөүзэн 23 оноо, Зак Лавин 24 оноог тус тус авсан ч бусад нь тааруухан тогложээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 119-95 Чикаго Буллз /3-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/
  • Голдэн Стэйт Уорриорс 121-126 Денвер Наггетс /3-1 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/
  • Миами Хит 110-86 Атланта Хаукс /3-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Финикс Санс 103-118 Нью-Орлэйн Паликанс /2-2 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.