Жа Морант 47 оноог авч багаа хожилд хөтөллөө

Жа Морант 47 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Мемфис Гриззлис талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхний хагас таван онооны илүүгээр Гриззлис тэргүүлсэн бол гуравдугаар үед Уорриорс тооны харьцааг тэнцүүлж дуусгажээ. Улмаар тоглолтын төгсгөлийг тааруухан хийснээр 101-106 харьцаагаар хожигджээ.

Улмаар цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн бол цувралыг гурав дахь тоглолт Уорриорсын талбайд тавдугаар сарын 8-ны өглөө болно. Тус тоглолтод Жа Морант 47 оноо, 8 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Зэйра Уйллиамс 14 оноо, Жаран Жэйксон ЖР 12 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 27 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Жордан Пүүл 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 86-109 Бостон Селтикс (Цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн)
  • Голдэн Стэйт Уорриорс 101-106 Мемфис Гриззлис (Цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.