Ливерпүүл аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Ливерпүүл аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испанийн Вийярреал талбайдаа Английн Ливерпүүл клубтэй тоглож 2-3 харьцаагаар Ливерпүүл хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-5 харьцаатай болж Ливерпүүл Аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Харин тэдний өрсөлдөгч нь өнөөдөр шөнө тодрох бөгөөд Испаний Реал Мадрид, Английн Манчестер Сити клубын хожсонтой нь тоглоно. Тус хоёр багийн эхний тоглолт Ситигийн талбайд болж 3-4 харьцаагаар Сити хожоод байгаа билээ.

Тус тоглолтод Вийярреалаас 3 минутад Диа, 41 минутад Коклен оруулсан бол эсрэг багаас 62 минутад Фабиньо Салахын дамжуулалтаар 67минутад Диас, 74 минутад Мане нар гоолджээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.