Бостон Селтикс хожил байгуулж, долоо дахь тоглолтыг гаргалаа

Бостон Селтикс хожил байгуулж, долоо дахь тоглолтыг гаргалаа

NBA-ын плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Милоуки Багс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийлээ. Өмнөх тоглолтын сүүлийн мөчид ялагдал хүлээсэн Селтикс өнөөдөр эхний үеэс тэргүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн үеийн турш тэргүүллээ ялдалгүй явсаар 108-95 харьцаагаар ялалт байгууллаа.

Улмаар цуврал 3-3 харьцаагаар тэнцэж, цувралын долоо дахь тоглолтыг гаргалаа. Долоо дахь тоглолтод хожсон баг нь бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр болох бөгөөд Селтиксийн талбайд тавдугаар сарын 16-ны өглөө болно.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 46 оноо, 9 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 22 оноо, Маркус Смарт 21 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 44 оноо, 20 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жрү Холидэй 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 108-95 Милоуки Багс (Цуврал 3-3 харьцаагаар тэнцлээ)
  • Мемфис Гриззлис 96-110 Голдэн Стэйт Уорриорс (Цуврал 2-4 харьцаагаар Уорриорс дуусгалаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.