NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын гурав тоглолт өнөөдөр боллоо. Бостон Селтикс талбайдаа Миами Хит багтай тоглож 82-102 харьцаагаар Селтикс хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Тоглолтын эхний үед ердөө 11 оноог алдаж өөрсдөө 29 оноог авснаар Селтикс тэргүүлж эхэлсэн бол үлдэн гурван үед тэргүүллээ алдалгүй явсаар хожил байгуулжээ. Майами Хит 1-р үеийн 03:22 хүртэл довтолгоо амжилттай болгож чадаагүй нь сүүлийн 25 жилийн хугацаанд плэйоффын тоглолтын хамгийн удаан довтолгоо амжилттай болгож чадаагүй сөрөг рекорд болжээ. Мөн багийн түүхэнд плэйоффын тоглолтын 1-р үед авсан хамгийн бага оноо болсон байна.
Тус тоглолтод Жэйсон Тэйтум 31 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Пэйтон Притчард 14 оноо, Деррик Уайт 13 оноо, Роберт Уйллмас, Жэйлон Браун нар 12 оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер 6, Кайл Ловри 3, Бэм Адщбайо 9 оноог авснаар Хитийн гарааны тоглогчид нийт 18 оноог авсан бол сэлгээнээс нь Виктор Оладипо 23 оноог авчээ. Улмаар гарааны тоглогч, сэлгээний тоглогч гэж оноог тусд нь бүртгэж эхэлснээс хойш /1970-71 улирал/ плэйоффын тоглолтод бүх гарааны тоглогчдын авсан нийт оноо сэлгээний нэг тоглогчийнхоос бага байсан анхны тохиолдол болжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.