Бэм Адебайо 31 оноог авч, багаа хожилд хөтөллөө

Бэм Адебайо 31 оноог авч, багаа хожилд хөтөллөө

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын гурав тоглолт өнөөдөр боллоо. Тус тоглолт талбай сэлгэгдэж Бостон Селтикс багийн талбайд Миами Хит багтай тоглож 109-103 харьцаагаар Хит хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Тоглолтын эхлэлийг Хит гайхалтай тавьж  21 оноо зөрүү үүсгэж эхний үеийг дуусгасан бол үүнээс хойш Селтикс онооны зөрүүг нэг болтол ойртуулж чаджээ.

Тус тоглолтод Бэм Адебайо 31 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жимми Батлер эхний хагас тоглоод өвдөг нь зовиурлаж дахиж талбайд гараагүй байна. Тэрбээр 8 оноог авсан бол Макс Струс 16 оноо, гэмтлээсээ рэгэн ирсэн Кайл Ловри 11 оноо, ПЖ Такер 17 оноог авчээ. Эсрэг багаас Жэйлон Браун 40 оноо, 9 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол, Ол Хорворп 20 оноо, Маркус Смарт 16 оноог авчээ. Харин багийн гол тоглогч Жэйсон Тэйтум 10 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.