Бостон Селтикс аваргын эхний цуврал ялалт байгууллаа

Бостон Селтикс аваргын эхний цуврал ялалт байгууллаа

NBA-ын аваргын төлөөх цувралын эхний тоглолт өнөөдөр Голдэн Стэйт Уорриорс багийн талбайд Бостон Селтикс баг зочилж тоглолоо. Тоглолтын эхний гурван үед Уорриорс тэргүүлж байсан шийдэрлэх үе эхлэхэд 12 оноогоор тэргүүлж эхэлсэн байна. Гэвч эхлээд зургаан минут өнгөрч байхад Селтикс онооны зөрүүг арилгаж чадсан бөгөөд улмаар тэргүүллийг авч 120-108 харьцаагаар хожил байгууллаа.

Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт даваа гарагийн өглөө буюу зургадугаар сарын 6-ны өглөө болно.

Тус тоглолтод Ол Хорворд 26 оноогоор тэргүүлсэн бөгөөд энэ нь өөрийн замналын хамгийн дээд оноо болжээ. Харинх түүнд Жэйлон Браун 24 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Жэйсон Тэйтум 12 оноо, 13 дамжуулалт, сэлгээнээс Деррик Уайт 21 оноог авчээ. Харин эсрэг багаас эхний үед 21 оноог аваад байсан Стифэн Көрри 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 20, Клэй Томпсон 15 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.