Ц.Цогтбаатар тэргүүтэй бөхчүүд барилдана

Ц.Цогтбаатар тэргүүтэй бөхчүүд барилдана

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тус тэмцээний эхний өдөр манайхаас -48 кг жинд Г.Наранцэцэг мөнгө, -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл, -57 кг жинд Л.Энхрийлэн алт, эрэгтэй -60 кг Э.Сумъяабазар хүрэл, -66 кг жинд Б.Эрхэмбаяр алт, Г.Сод-Эрдэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медалиудыг хүртжээ.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 25-ны өдөр эрэгтэй -73 кг, -81 кг, эмэгтэй -63 кг, 67 кг жингийн барилдаанууд болно.

Эрэгтэй -73 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. Ц.Цогтбаатар А хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Лука Отманэтэй барилдана. Тус хэсэгт мөн Л.Анхзаяа барилдаж байгаа бөгөөд эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркменстан болон Их Британы бөхчүүдийн ялсантай нь баричлдана. С хэсэгт О.Уранбаяр эхний тойрогт Тажикстаны бөх Бэхрузи Хожазодатай барилдана.  D хэсэгт Г.Одбаяр эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хэсгийг толгойлсон Израйлын Тохар Бутбултай барилдана.

Эрэгтэй -81 кг жинд манайхаас дөрөвн бөх барилдана. А хэсэгт Б.Мөррэнцэн эхний тойрогт Францын бөх Николас Чилардтай барилдана. В хэсэгт Г.Болор-Очир эхний тойрогт Словакийн бөх Алекс Бартотой барилдана. С хэсэгт Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Италийн бөх Лионардо Касаглиатай барилдах бол хэрвээ ялбал хэсгийг тэргүүлж байгаа Японы бөх Таканори Нагаситэй барилдана. D хэсэгт Т.Ренчиндорж эхний тойрогт хэсгийг тэргүүлсэн Франк Ди Уйттэй барилдана.

Эмэгтэй -63 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогт БНСУ-ын бөх ЖиЖеонг Кимтэй барилдана. В хэсэгт Л.Дэлгэрмаа эхний тойрогт Унгарын бөх Бригитта Варгатай барилдах бол С хэсэгт Б.Баасанжаргал эхний тойрогт Севинч Исоковатай барилдана. D хэсгийг тэргүүлсэн Б.Ганхайч эхний тойрогт ОХУ-ын Камила Бадуроватай барилдана.

Эмэгтэй -70 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт Б.Ганзаяа эхний тойрогт Израйлын бөх Маяа Гошинтэй барилдах бол В хэсэгт Ц.Энхчимэг эхний тойрогт Казакстаны бөх Экатэрина Такареватай барилдана. С хэсэгт М.Даваасүрэн эхний тойрогт Узбекстаны бөх Шокиста Назароватай барилдах бол D хэсэгт Ц.Мөнгөнтуяа эхний тойрогт хэсгийг тэргүүлсэн Германы бөх Мириам Баткерэйттэй барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.