Монголын шигшээ хэсгээсээ хоёроор гарлаа

Монголын шигшээ хэсгээсээ хоёроор гарлаа

Бельгийн Антверп хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны гурав болон дөрөв дэх тоглолтоо өнгөрсөн шөнө хийлээ.

Монголын баг тоглолтын эхнээс алдааны асуудалд орсон ч довтолгоогоо сайн гүйцэтгэж байв. Германы шигшээ багийн алсын зайн шидэлт эхэндээ сайн байсан ч тоглолтын төгсгөлд хэмнэл Монголын талд шилжин эцсийн мөчид Д.Дэлгэрням самбарт тохож 19-15 харьцаагаар Германы хүчирхэг шигшээ багийг хожлоо.

Шигшээ багаас

  • А.Ананд - 9 оноо
  • Э.Дөлгөөн - 6 оноо
  • Д.Дэлгэрням - 4 оноо авсан юм.

Харин дөрөв дэх тоглолтоо Чилийн багтай хийлээ. Монголын шигшээ баг тоглолтын эхнээс оноогоор тэргүүлж, эсрэг багаа алдааны асуудалд оруулсан бөгөөд 20-12 харьцаагаар хожлоо.

Шигшээ багаас

  • А.Ананд - 6 оноо
  • Э.Дөлгөөн - 5 оноо
  • Д.Дэлгэрням - 7 оноо
  • Э.Энхбаатар - 2 оноо авсан.

Монголын шигшээ баг B хэсгийн эхний тоглолтод Тайванийг 15-22 харьцаагаар хожиж хоёр дахь тоглолтод Литвид 21-15 харьцаагаар хожигдсон билээ.

 Улмаар Монголын шигшээ баг гурван хожил нэг хожигдолтойгоор В хэсгээсээ хоёрдугаар байраар гарч байгаа бөгөөд хасагдах шатанд Польшийн багтай өнөөдөр 18:30 цагт тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.