Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат П.Батсайханы тогоруу зээрд түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат П.Батсайханы тогоруу зээрд түрүүллээ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны Шүдлэн насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна. 

Шүдлэн насны морьдын уралдаанд нийт 412 морь бүртгүүлснээс 233 шүдлэн гараанаас гарсан юм. Үүнээс, 

1 дүгээр байр: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы 800 дугаартай тогоруу зээрд халзан, ум (унаач: Цогтбаатарын Пүрэвбаатар, 12 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын 525 дугаартай хул, агт олом (унаач: Буянтогтохын Баттөр, 8 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн 165 дугаартай халтар, зуузай (Пүрэвсүрэнгийн Чингүүн, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач ААУ Сэлэнгэсайханы Галтын 963 дугаартай хонгор халзан, сартай хас (унаач: Цагаанчулууны Улаанхүү, 12 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач МУМУ Балдоржийн Баярдоржийн 99 дугаартай хээр морь (унаач: Батбаярын Баттулга, 11 настай, эрэгтэй) 

6 дугаар байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач МУТМУ Төмөрбаатарын Галбадрахын 201 дугаартай хүрэн халзан, онги (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

7 дугаар байр: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн 481 дугаартай хар ширээтэй чойндон (унаач: Сэнгэдоржийн Пүрэв-Очир, 9 настай, эрэгтэй)

8 дугаар байр: Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Раднаагийн Бадрахын 179 дугаартай хүрэн зээрд монгол 5 (унаач: Ууганбаярын Мягмарсүрэн, 8 настай, эрэгтэй)

9 дүгээр байр: Төв аймгийн Аргалант сумын уяач Дорлигжавын Амгаланбаатарын 590 дугаартай халтар, саран дэвсгэртэй чандмань (унаач: Наранцэцэгийн Төгөлдөр, 9 настай, эрэгтэй)

10 дугаар байр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Цэрэнбатын Чимэдбавуугийн 702 дугаартай хээр (унаач: Батдоржийн Батхүү, 12 настай, эрэгтэй)

Шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан болон хурдан морьдоо уяж хурдлуулсан нийт уяач, унаач хүүхдүүддээ баяр хүргэе. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.