Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

Энэтхэгийн Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын зургаадугаар өрөг өчигдөр явагдлаа. Өмнөх өрөгт ялагдал амсаад байсан манай шатарчид энэ өрөгт ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүд Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожсоноор чансаагаараа 38 дугаарт бичигдэж байна. Их мастер С.Билгүүн энэ удаад өнжсөн бол  Д.Батсүрэн Ильяс Мселлекийг, Г.Амартүвшин Адел Чоукриг, Б.Гүндаваа Яссер Ходж Халтиг, С.Ган-Эрдэнэ Нассим Зрикемийг тус тус хожжээ.

Харин эмэгтэйчүүд Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Их мастер А.Энхтуул өнжиж Б. Мөнгөнзул Алена Айзенбергийг, Д.Мөнхзул Моуд Родсмэнийг хожиж, Т.Мөнхзул Жозефин Хейнемантай тэнцжээ. Зургаан өргийн дараах дүнгээр эмэгтэй шатарчид 162 орноос 12-23 дугаарт бичигдэж байна.   

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.