Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрүүдэд сонгомолын бөхчүүд медальтнуудаа тодруулсан бол өнөөдрөөс чөлөөтийнхөн дэвжээнд гарах юм.. Монголын багийн ахлагчаар Азийн бөхийн холбоо болон Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр ажиллаж байгаа бөгөөд тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд  Занданбудын Занабазар (Хилчин), 61 кг-д Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс), 65 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Олонбаярын Сүлдхүү (Алдар), 79 кг-д Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс), 86 кг-д Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин), 92 кг-д Ганбаатарын Ганхуяг (МУБИС), 97 кг-д Өлзийсайханы Батзул (Хангарьд), 125 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) хүч сорино.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  Долгоржавын Отгонжаргал (Женко), 53 кг-д Батхуягийн Хулан (Аврагч), 55 кг-д Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 57 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин), 59 кг-д Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко), 62 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар), 65 кг-д Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч), 72 кг-д Энх-Амарын Даваанасан (Алдар), 76 кг-д Ганбатын Ариунжаргал (Алдар) барилдана.

Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгар Улсын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн аваргаас долоон алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчирсан байна.  Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.