Л.Энхрийлэн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Л.Энхрийлэн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эмэгтэй 57 кг жинд хоёр бөх барилдаж байгаа бөгөөд Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх Мими Хөөтэй барилдаж торгуулиар ялалт байгууллаа.

Тэрбээр С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Мауритиусын бөх Кристиан Лежэнтилтэй барилдаж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Канадын бөх Криста Дегучитэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Израйлын бөх Тимна Нэлсон Левитэй барилдаж базари үнэлгээгээр ялагджээ. Украйны бөх Дариа Билодидтой барилдаж базари үнэлгээгээр ялалт байгуулаад байсан билээ. 

Л.Энхрийлэн Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн медальтан болсон 7 дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг нар дэлхийн татамигаас медаль зүүж байв.

Тус жинд Канадын бөх Жейсика Климкат, Л.Энхрийлэн нар хүрэл,  Японы бөх Харуко Фунакува мөнгө, Бразилын бөх Рафэли Силва алтан медаль хүртлээ.

Харин  энэ жингийн нөгөө бөх М.Ичинхорлоо В хэсэгт орж эхний тойрогтоо Бразилийн бөх Жэйсика Лиматай барилдаж торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.