Ц.Цогтбаатар Жүдогийн ДАШТ-ээс Монголын тав дахь алтан медаль хүртлээ

Ц.Цогтбаатар Жүдогийн ДАШТ-ээс Монголын тав дахь алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

“Токио-2020” олимпийн наадмын хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аварга, “Их Дуулга”-ын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 73 кг-ын жинд дэлхийн аварга хэмээх алдрын оргилд гарч, “Humo Arena”-д Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаа мандахаар боллоо. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Японы бөх Соичи Хашимототой барилдаж вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртлээ. ДАШТ-ээс тав дахь медалийг хүртлээ.

Тэрбээр С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Израйлын бөх Идо Ливантай барилдаж торгуулиар ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Румын бөх Адрэйн Сулсатай барилдаж хоёр базари үнэлгээгээр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Канадын Артур Маргелдонтой барилдаж гарт өчиж цэвэр ялсан бол хагас шигшээд Италийн бөх Мануэл Ломбардотой барилдаж базари үнэлгээгээр ялалт байгууллаа.

Тус жинд Бразилын бөх Даниал Каргнин, Азербайжаны бөх Хидаят Хейдаров нар хүрэл медаль,  Японы бөх Соичи Хашимото мөнгө, Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.