Улсын харцага Б.Зоригтбаатар ЧД-ийн 30 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүллээ

Улсын харцага Б.Зоригтбаатар ЧД-ийн 30 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүллээ

Чингэлтэй дүүргийг үүсгэн байгуулсны 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Зоригтбаатар, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, өсөх идэр начин Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун нараар магнайлуулсан 224 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” СХ, “Хатант интернэшнл” ХХК, “Сокол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, Увснуур дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир, Завхан аймгийн Отгон сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Уушгийн Баян" ХХК, "Даян" дэвжээний бөх улсынначин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.

Дунд шөвгийн долоод улсын харцага Ц.Бямба-Отгон, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.

Маргааш буюу 10-р сарын 09-нд Алтан цомын цуврал үргэлжилж, 14:00 цагаас Дундговь аймаг - Багахангай дүүрэгтэй, 18:00 цагаас Сонгинохайрхан дүүрэг –Төв аймгийн багтай өрсөлдөнө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.