Б.Гончигсүрэн тэмцээнээ өндөрлүүллээ

Б.Гончигсүрэн тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөв дэх өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэй -100, эмэгтэй -78 кг-ын барилдаан болно.

Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн В хэсэгт оржээ. Тэрбээр эхний тойрогт хийлж дараагийн тойрогт хэсгийг тэргүүлсэн Израйлын бөх Петер Палтчиктэй барилдаж хоёр базари үнэлгээ авч ялалт байгууллаа. Улмаар гуравдугаар тойрогт Канадын бөх Кайл Рэйстэй барилдаж цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Тус Узбекстаны бөх Музаффарбек Туробоев алт, Канадын бөх Кайл Рейс мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Неддерландын бөх Майкл Коррел, Азебэйжаны бөх Зилюм Коцоэйв нар хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн -78 кг жинд Б.Эрдэнэт-Од А хэсэгт орсон бол эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Словений бөх Патрисия Бролихтэй барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Тус жинд Бразилийн бөх Маяра Агуиар алт, БНХАУ-ын бөх Ма Зинжао мөнгөн мщдаль хүртсэн бол Украйн бөх Илязавита Лутвинко, Польшийн бөх Биата Пакут Клоско нар хүрэл медальт хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.