Реал Мадрид клуб Барселонаг хожлоо

Реал Мадрид клуб Барселонаг хожлоо

Испаний Ла лигийн есдүгээр тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө 250 дахь удаагаа Реал Мадрид клуб талбай дээрээ заналт өрсөлдөгч Барселона клубыг хүлээн авч 3:1 ийн харьцаатай хожлоо.

Улмаар Ла лигийн хүснэгтийг 25 оноотойгоор ганцаараа тэргүүлж эхэлсэн бол Барса 22 оноотойгоор араас нь нэхэж байна.

Тус тоглолтын салхийг Бензема 12 минутад нээсэн бол дараагийн гоолыг 35 минутад Вальверде оруулжээ. Харин Барсагаас 83 минутад Левандовскигийн дамжуулалтаар Ферран Торрес гоолдож тооны харьцааг ойртуулсан ч Реалаас эцсийн цэгийг Родриго торгуулийн цохилтоос оруулжээ.

Бусад тоглолтын зр дүн

Райо Вальекано 0 : 0 Хетафе 
Жирона 1 : 1 Кадис 
Валенсия 2 : 2 Эльче 
Мальорка 0 : 1 Севилья
Атлетик 0 : 1 Атлетико
Сельта 1 : 2 Реал Сосьедад 
Реал Мадрид 3 : 1 Барселона 
Эспаньол 1 : 0 Вальядолид 
Бетис 3 : 1 Альмерия 
Вильярреал – : – Осасуна

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.