Лейкэрс эцсийн мөчид хожигдлоо

Лейкэрс эцсийн мөчид хожигдлоо

NBA-н талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Индиана Пэйсэрсийг хүлээн авч тоглолоо. Тоглолт Лейкэрс тэргүүлж байсан бөгөөд дөрөвдүгээр үе эхлэхэд 9 онооны тэргүүлэлтэй эхэлсэн бол онооны зөрүүг 17 болгож холдуулаад байсан юм. Гэвч төгсгөлийг тааруухан хийснээр 115-116 харьцаагаар Лейкэрс хожигдлоо. Улмаар улирлын 12 хожигдлоо амссан бол Пэйсэрс 12 хожлоо байгуулж дорнод бүсийн дөрөвт бичигдэж байна.

Тус тоглолтод Тайрис Халибөртөн 25 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Беннедикт Маттурин 23 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 25 оноо, 13 самбар, 4 хаалт, Леброн Жеймс 21 оноо, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 24 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.