“Монако” тэнцэж, “Тоттенхэм” хожлоо

“Монако” тэнцэж, “Тоттенхэм” хожлоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Тэгвэл Аваргуудын лигийн Е хэсгийн хоёр тоглолт болсон. Хэсгийг гурван оноотой тэргүүлж байсан Францийн “Монако” клуб энэ тойрогт талбайдаа Германы “Байер Леверкузен” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Монако” 4 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ.

Тоглолтын 73 дахь минутад зочин багаас Хавьер Эрнандес гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин эздээс 90 дэх минутад Глик гоол оруулж, эцсийн мөчид тэнцэж чадсан юм.

Нөгөө талд эхний тоглолтдоо хожигдоод байсан Английн “Тоттенхэм” клуб Оросын “ЦСКА Москва”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Солонгос тоглогч Сон Хын Мин оруулж, багтаа гурван оноо авчирсан юм. Ингэснээр “Тоттенхэм” 3 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.