Клевлэнд Кавалерс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багийг буулгаж авлаа

 Клевлэнд Кавалерс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багийг буулгаж авлаа

Өнөөдөр NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Сүүлийн хэдэн тоглолтод гайхалтай байгаа Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Клевлэнд Кавалерс 102-116 харьцаагаар Кавалерс хожлоо. Улмаар улирлын 16 хожлоо байгуулж дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Лейкэрс улирлын 13 ялагдлаа хүлээлээ. Энэ улиралд хоёр баг хоёр удаа тоглох бөгөөд хоёр тоглолтод ийнхүү Лейкэрс ялагдлаа.

Тус тоглолтод Донован Метчил 43 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жарет Аллен 24 оноо, 11 самбар, Дариус Гарланд 21 оноо, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Леброн Жеймс 21 оноо, 17 самбар, Деннис Шройдер 16 оноо, сэлгээнээс Томс Брайнт 19 оноо, 9 самбар, Рассел Уэстбрүүк 16 оноог авчээ.

 Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Лос Анжелес Лейкэрс 102-116 Клевлэнд Кавалерс
  • Детройт Пистонс 116-96 Миами Хит
  • Даллас Мавирекс 116-115 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.