Английн “Манчестер Сити” клуб өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойрогт “Селтик”-тэй талбайд нь 3:3-аар тэнцсэн билээ. Энэ тоглолтын дараа “Сити”-гийн дасгалжуулагч Пеп өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Тоглолт тийм ч амар байсангүй. Гэхдээ би тамирчдынхаа хийсэн бүхэнд баярлаж байна. Гурван гоол оруулахад тийм амархан байгаагүй. Өрсөлдөгч баг гурав дахь гоолоо оруулсны дараа бид хэчнээн ч боломж алдсаныг би санахгүй байна. Би уг нь хожих ёстой байсан юм.
Манай баг үе бүрийн эхэнд гоол алдсан нь харамсалтай, гэхдээ энэ чинь хөлбөмбөг шүү дээ. Өрсөлдөгч баг тоглолтыг маш сайн эхлүүлсэн, хүнд “тулаан” болсон гэдгийг би ойлгож байна. Гэхдээ бүх зүйл зүгээр ээ, бид ердөө оноо алдсан болохоос биш багаа алдчихсан биш” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.