Стерлингийн содон “амжилт”

Стерлингийн содон “амжилт”

Английн “Манчестер Сити” клуб өнгөрсөн шөнө Шотландын “Селтик” клубын талбайд зочилж, 3:3-аар тэнцсэн билээ. Энэ тоглолтод “Сити”-гийн хагас хамгаалагч Рахим Стерлинг өөрийн болон эсрэг багийн хаалганд гоол оруулсан юм.

Тэрбээр 20 дахь минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин 28 дахь минутад “Селтик”-ын хаалгыг мялаажээ. Өмнө ямар ч Англи тоглогч Аваргуудын лигт нэг тоглолтод өөрийн болон эсрэг багийн хаалганд гоол оруулж байгаагүй юм байна. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр анхдагч болж, нэгэн “амжилт”-ыг бүртгүүллээ.

Тэгвэл Аваргуудын лигийн түүхэнд нэг тоглолтод өөрийн болон эсрэг багийн хаалганд гоол оруулсан тохиолдол 12 удаа гарч байсан юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ