ОУЖБХ-ны энэ оны анхны гран при ангилалын тэмцээн өнөөдөр эхэлнэ

ОУЖБХ-ны энэ оны анхны гран при ангилалын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Португалын Алмада хотод ОУЖБХ-ны энэ оны анхны гран при ангилалын тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Үүнд Монгол Улсын шигшээ багийн залуу тамирчид болон “Мон-Алтиус Цагаанбаатар” ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг хүч үзнэ.

Тодруулбал 2021 оны өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18нас), 2022 оны өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18нас), 2023 оны УАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн Д.Есүй (16нас), 2023 оны УАШТ-ий аварга -78кг О.Хүслэн (19нас) болон “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн 52кг Б.Уранзаяа (19нас), -60кг Н.Мэндсайхан (20нас) нар оролцоно.

Тэмцээн энэ ням гарагт өндөрлөнө.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.