“Ювентус” нэгдүгээр сард Матичийн төлөө 27 сая евро санал болгоход бэлэн байна

“Ювентус” нэгдүгээр сард Матичийн төлөө 27 сая евро санал болгоход бэлэн байна

Италийн аварга “Ювентус” клуб “Челси”-гийн хагас хамгаалагч Неманья Матичийг одоо ч худаллдаж авахыг хүссэн хэвээрээ байгаа аж. Calciomercatoweb-ийн мэдээлж байгаагаар өдгөө 28 настай Серби хагасын төлөө Турин хотын баг өвлийн солилцооны цонхоор 27 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ.

Матич “Челси”-тэй 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээтэй байгаа. Тэрбээр “Челси”-гийн төлөө энэ улиралд премьер лигийн эхний 7 тоглолтод оролцож, 3 гоолын дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.