Никола Иокич, Жамал Муррэй хоёр трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

Никола Иокич, Жамал Муррэй хоёр трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

NBA-ын аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт Миами Хитийн руу шилжиж Денвер Наггетс баг зочилж тоглолоо. Тоглолтын эхний хагасыг таван оноогоор Наггетс тэргүүлсэн бол гуравдугаар үед есөн оноог илүү авч шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй тоглосноор 109-94 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар цувралыг 2-1 харьцаагаар Наггетс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт Миами Хитийн талбайд зургадугаар сарын 10-ны өглөө 08:30 цагт болно.

Цувралын гурав дахь тоглолтод Никола Иокич 32 оноо, 21 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 34 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар хоёр тоглогч хоёулаа трипл дабл гүйцэтгэжээ. Улмаар энэ тохиолдол нь аваргын төлөө тоглолтод хоёр дахь тохиолдол болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Голдэн Стэйт Уорриорс багийн Стифэн Көрри болон Драумонд Грин нар юм.

Харин эсрэг багаас Жимми Батлер 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Бэм Адебайо 22 оноо, 17 самбараас бөмбөг авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ