Карим Бензема  "Аль-Иттихад" клубтэй жилийн 200 сая еврогийн гэрээ байгууллаа

Карим Бензема  

"Реал Мадрид"-аас явснаа баталгаажуулсны дараа Карим Бензема "Аль-Иттихад" клубт нэгдэх албан ёсны бичиг баримтад өчигдөр гарын үсэг зурлаа. Гэрээг гурван жилийн хугацаатай хийсэн бөгөөд сүүлийн улиралд сунгах боломжтой гэсэн нөхцлөөр байгуулж байна. Францын шигшээ багийн тоглогч асан "Аль-Иттихад" клубээс жилд 200 сая еврогийн цалин авах юм.

Алтан бөмбөгийн эзэн Бензема Мадридад 14 жил тоглохдоо 25 томоохон цом хүртсэн. Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн ч Ла лиг болон Аваргуудын лигт 33 тоглолтод оролцож, 23 гоол оруулсны нэг нь өнгөрсөн ням гарагт Атлетик Бильбаогийн эсрэг хийсэн сүүлчийн тоглолтондоо оруулсан гоол байв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ