Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргасан. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт орсон юм. Тэгвэл шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Манай бөх хэдийгээр Риогийн Олимпийн наадмаас медаль авч чадалгүй, шагналт тавдугаар байр эзэлсэн ч оноогоор гүйцэгдээгүй.

Харин 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа Олимпийн наадмаас мөнгөн медаль авсан учир оноогоо улам ахиулж, дэлхийн чансааны тэргүүнд хэвээр үлдсэн юм. Эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх дөрөвдүгээр байрт бичигдэж байна.  Эрэгтэйчүүдээ дэлхийн чансааны эхний гуравт хамгийн олон бөхөө багтаасан нь Солонгос. 60, 66-г Өмнөд Солонгосынхон тэргүүлж байгаа бол 73, 90 кг-д эхний гуравт багтлаа.

Харин Японы хүчирхэг шигшээ баг ердөө ганцхан 90 кг-д дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм.  Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлж байгаа тамирчдаас хамгийн өндөр оноотой нь Америкийн Кайла Харрисон байна. Тэрбээр 4370 оноо цуглуулсан.  Харин Тина Трсинжак 4050 оноотой байгаа бол Д.Сумъяа 3150 оноотой болжээ. Алдарт Тедди Ринер гэхэд 3250 оноотой явна.  Ингээд аль жинд дэлхийн чансааг ямар бөх тэргүүлж байгаа болоод манай тамирчид хэддүгээрт бичигдэж буйг сонирхуулъя.

Эрэгтэйчүүд
 60 кг-д  
1 Ким Вон Жин 2310 /Өмнөд Солонгос/
2 Орхан Сафаров 2168 /Азербайжан/
3 Елдос Сметов  2003 Казахстан
5  Д.Амартүвшин 1796 /Монгол/
9  Г.Болдбаатар 1393 /Монгол/
22 Ц.Цогтбаатар 786 /Монгол/
66 кг-д
1 Ан Баул 3180 /Өмнөд Солонгос
2  Д.Төмөрхүлэг 2470 /Монгол/
3 Фабио Васели 1638 /Итали/
4  Д.Алтансүх 1620 /Монгол/
73 кг-д
1 Рустам Оружав 2930  /Азербайжан/   
2 Ан Чан Рим 2580  /Өмнөд Солонгос/
3  Шёохэй Оно 2050 /Япон/
9 Г.Одбаяр 1360 /Монгол/
18  С.Ням-Очир 950 /Монгол/
81 кг
1 Хасан Халмарзаев 2392 /Орос/
2 Таканорэ Нагасэ 2151 /Япон/
3 Авдантили Тчрикишвили 2060 /Гүрж/
10 Н.Дагвасүрэн 1330 оноотой  /Монгол/
18 О.Ууганбаатар 970 /Монгол/

90 кг
1 Мацу Бейкер 3030 оноотой /Япон/
2 Гвак Дон Хан 2290 /Солонгос/
3  Варлам Липартелиани 2282 /Гүрж/
6 Л.Отгонбаатар 1660 /Монгол/
-100 кг-д
1  Элмар Гасимов 2744 /Азербайжан/
2 Марет Курайли 2502 /Франц/
3 Крпалик Лукас 2420 /Чех/
18 Н.Түвшинбаяр 1035 /Монгол/
+100 кг
1 Тедди Ринер 3250 /Франц/
2 Хасаёши Харасава 2830 / Япон/
3 Сассон Ор 2004 /Израйль/
14 Б.Тэмүүлэн 1066 /Монгол/

Эмэгтэйчүүд
48 кг
1 М.Уранцэцэг 2705 /Монгол/
2 Паула Парета 2540 /Аргентин/
3 Г.Отгонцэцэг 2202 /Казахстан/
52 кг
1 Мажлинда Келменди 3150 /Косова/
2 Андрей Читу 2250 /Румын/
3 Мисато Накамура 2210 /Япон/
...18 А.Цолмон 900 /Монгол/
19 М.Бундмаа 898 /Монгол/
57 кг
1 Д.Сумъяа 3550 /Монгол/
2 Ким Жан Ди 2349 /Өмнөд Солонгос/
3 Рафаэль Сильва 2253 /Бразил/
63  кг
 1 Тина Трсинжак 4050 /Словен/
2 Кларисса Агбегнэноу 2490 /Франц/
3 Мику Таширо 2020 /Япон/
...12 Ц.Мөнхзаяа 1192 /Монгол/
13 Ц.Цэрэннадмид 1152 /Монгол/
70 кг
1 Ким Поллинг 2433 /Недерланд/
2 Лаура Варгас Кох 2272 /Герман/
3 Харука Тачимото 2200 /Япон/
...16 Ц.Наранжаргал 1134 /Монгол/
78 кг
1 Кайла Харрисон 4370 /АНУ/
2 Одри Тчиумио 2790 /Франц/
3 Гусие Стинхуис 2494 /Недерланд/
...18 П.Лхамдэгд 871 /Монгол/
+78 кг
1 Идалус Ортиз 3146 /Куба/
2  Сон Юү 2930 /Хятад/
3 Эмилли Эндиол 2487 /Франц/
...30 534 /Монгол/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.