Д.Алтансүх Ташкентээс хүрэл медаль хүртлээ /Бичлэгтэй/

Д.Алтансүх Ташкентээс хүрэл медаль хүртлээ /Бичлэгтэй/

Жүдо бөхийн Ташкентын гран при тэмцээн Узбекистан улсад эхний өдрийн барилдаан өчигдөр болж дууслаа. Тус тэмцээнд 15 орны эрэгтэй 81, эмэгтэй 58 жүдоч өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн хоёр тамирчин оролцож Д.Алтансүх хүрэл медаль хүртэж, Д.Амартүвшин тавдугаар байрт орлоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт хийлж, шөвгийн наймд Азербайжаны бөх ийг ялан хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд цэвэр ялагдсан юм.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны С.Нуриллаевыг юүко үнэлгээгээр ялж, медалийн тавцанд зогслоо.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин А хэсгийг тэргүүлсэн бөгөөд Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, шөвгийн наймд Казакстаны бөхийг ялсан бөгөөд хагас шигшээд Словакийн бөхөд ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Лутфилаллаевд вазари үнэлгээгээр дийлдэж тавдугаар байрт оржээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.