Б.Гончигсүрэн алт, Г.Алтанбагана, О.Хүслэн, А.Адъяасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдана

Б.Гончигсүрэн алт, Г.Алтанбагана, О.Хүслэн, А.Адъяасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдана

“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Батхуягийн Гончигсүрэн хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевийг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Алтан медалийн төлөө Узбекстаны бөх Музаффарбек Туробоевтэй барилдана.

Харин эмэгтэй +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн БНСУ-ын бөх Ким Хаюнд цэвэр ялагдсан бол эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана Узбекстаны бөх Давлат Бобоновт ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Улмаар А.Адъяасүрэн Энэтхэгийн бөх Тулика Маантай барилдах бол Г.Алтанбагана Лебоны бөх Сагаипов Карамнобтой барилдана.

Эмэгтэй -78 кг жинд О.Хүслэн дагах барилдааныг Тайваны бөх Уэн Шуй Хэй боох мэхээр ялснаар хүрэл медалийн төлөө Узбекстаны Ирисхон Курбанаеватай барилдахаар боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.