Б.Гончигсүрэн мөнгө, А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

Б.Гончигсүрэн мөнгө, А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Батхуягийн Гончигсүрэн алтан медалийн төлөө Узбекстаны бөх Музаффарбек Туробоевтэй барилдаж эхлээд базари үнэлгээ авсан ч удалгүй цэвэр ялагдснаар Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэй +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Энэтхэгийн бөх Тулика Маантай барилдаж ялалт байгуулж хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана Лебоны бөх Сагаипов Карамнобт, эмэгтэй -78 кг жинд О.Хүслэн  Узбекстаны Ирисхон Курбанаеватай барилдаж барилдаж ялагдснаар тавдугаар байрт орлоо.

Улмаар манай шигшээ жүдо бөхийн төрлөөр хоёр мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр холимог багийн барилдаан болж жүдо бөхийн тэмцээн өндөрлөнө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ