Манай эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Манай эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг  20-21 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг А хэсэгт багтаж Иорданыг 17-13 харьцаагаар хожсон ч хэсгийн хоёр дахь тоглолтод Тайваны багт 16-18 харьцаагаар хожигдсон юм. Улмаар  хэсгийн гурав дахь тоглолтыг ХонгКонгийн багтай хийж 21-19 харьцаагаар хэсгийн сүүлийн тоглолтод Филиппинийг 21:12-оор буулган авснаар хэсэгт гурван хожил, нэг хожигдолтой болж А хэсгээ тэргүүлсэн юм. Харин өнөөдөр медалийн төлөөх тоглолтод Катарын багт 21-13 харьцаагаар хожигдсон юм. 

Манай багт Л.Авирмэд, Б.Сүхбат, М.Өлзий-Орших, Ц.Батзаяа нар тоглож байна.

Мөн манай эмэгтэй шигшээ мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монголчууд Азийн наадамд 1974 оны Иран улсын Тегеранд болсон наадмаас хойш анх удаа багийн спортоор мөнгө болон хүрэл хос медаль авсан түүхэн өдөр болж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ