Буудлагын дэлхийн шилдэг 10 тамирчин уригдан оролцдог "Дэлхийн цом"-ын шигшээ тэмцээнд Итали Улсын Бологна хотод зохиогдож байгаа билээ.
Уг тэмцээнд манай улсаас хоёр тамирчин урилгаар оролцож оролцож байгаа бөгөөд 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ сарын 7-нд өрсөлдөж тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр урьдчилсан буудлагад 582 оноог цуглуулснаар долоод орж шигшээ наймд үлдсэн юм. Тус төрөлд нийт 11 тамирчин оролцсон бөгөөд Грекийн Анна Коракаки түрүүлсэн байна.
Харин 50 метрт гурван байрлалаас ОУХМ Г.Нандинзаяа оролцсон бөгөөд өчигдөр буудлагаа гүйцэтгэсэн байна. Тус төрөлд нийт 12 тамирчин өрсөлджээ. Г.Нандинзаяа 583 оноотойгоор есдүгээр байрт орж шигшээ буудлагад орж чадаагүй байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.